“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл Урлагийн газар хамтран Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан энэ сарын 10-наас эхлэн Чингисийн талбайд,
Дээрх арга хэмжээнүүдийн хаалт болгож өчигдөр орой “Ulaanbaatar swing night” фестиваль болсон. Үүнд ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцов.
Тус фестивальд Монгол Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын уран бүтээлчид жазз хөгжмийг эгшиглүүлж, Дэлхийн аварга шалгаруулах латин бүжгийн формейшн тэмцээнд гурав дахь удаагаа эх орноо төлөөлөн амжилттай оролцсон “Стар” хамтлагийн бүжигчид “Swing” бүжгийн хэмнэлийг мэдрүүлж , Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар дэлхийн алдарт уран бүтээлүүдээр ая дуугаа өргөж, нийслэлчүүдтэйгээ Улаанбаатар хотын Төв талбайд нэгэн үдшийг өнгөрөөлөө.
Гэрэл зургийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!