Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Шинэхэн Арслан түрүү бөхийн шагналаа гардлаа

ikon.mn
2015 оны 7 сарын 13
iKon.MN

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байг "Тоёота" компани ивээн тэтгэсэн. 

Тэгвэл энэ жилийн наадамд ес давж, Улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдод 2015 оны шинэ загварын  "Ланд Крузер-200" автомашиныг нь өнөөдөр гардууллаа.

Уг арга хэмжээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх,  Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Тоёота корпорацийн Зүүн хойд Азийн асуудал хариуцсан удирдлагууд болон Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцлоо.

Гэрэл зургийг/Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6