Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх цэргийн ёслолын парад боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

"Монгол Улсын төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаал Чингисийн талбайд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачилгыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан билээ.

Уг зарлигт Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсонТөрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын  нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсан юм. 

Харин 2008 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлт оруулсан цагаас хойш Монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон түүхтэй.

Чингисийн талбайд болсон Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир /mpa.mn/ 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25

Зураг
26