Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийг тойрон сансарын уудамд хөвөгчдийн дүрслэл

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 8
IKON.MN

Остин хот дахь Техасын Их сургуулийн электроник, компьютерийн салбарын оюутан Жэймс Юдер роботын техникийн уралдаанд нэгэн сайт бүтээж оролцжээ.

Stuffin.space хаягтай уг сайтад дэлхийн бөмбөрцгийг тойрон эргэлдэж байгаа объектуудыг гурван хэмжээст дүрслэлийн аргаар үзүүлжээ.

Харуулж байгаа нийт объектын тоо 150 мянга орчим. Үүнд одоо ажиллаж байгаа GPS, GLONASS зэрэг хиймэл дагуулууд, сансрын хөлгүүд харагдаж байгаа. Мөн ашиглагдахаа больсон пуужингийн эд ангиуд, хаягдсан багаж төхөөрөмжүүд, сэг зэрэг сансрын хог хаягдлууд багтаж байгаа юм.

Юдер эдгээр объектуудын байрлалын мэдээллийг АНУ-ын Батлан Хамгаалах Яамны Space Track хэмээх байнга шинэчлэгдэж байдаг мэдээллийн сангаас авч ашигласан байна.

Сансарт үүсгэсэн хог хаягдлын тоогоор ОХУ (хуучин ЗХУ нийлээд) 6351, АНУ 5038, Хятад 3756 тэргүүлцгээж байгаа гэнэ.

Графикийн тайлбар:

Улаан цэгүүд – Ашиглагдаж байгаа хиймэл дагуулууд

Цэнхэр цэгүүд – Пуужингууд

Саарал цэгүүд – Хог хаягдлууд

Зүүн дээд буланд байгаа Groups товчийг дараад хиймэл дагуулуудыг ялгаж харж болно. Мөн нэрээр нь хайлт хийж сонгож болох юм.

Эх сурвалж: Lenta.Ru