Төвөдийн Буддын шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Лам 80 насны ойгоо тэмдэглэж байна.
Түүний насны ойд зориулан хоёр төвөд лам 10 хоногийн турш, өдөр бүр 15 цаг тасралтгүй ажиллан байж мандал бүтээжээ.
Уг мандлыг өчигдөр өглөө Далай Лам өөрийн байрлаж буй Айрвин дахь Калифорний Их сургуульд аравнайлсан байна.
Өнгө өнгийн элсээр урлан бүтээдэг Мандал (санскрит хэлээр Мандала гэдэг) нь хоосон чанарыг билэгддэг гэнэ.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!