ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхий сайдын ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна

ikon.mn
2015 оны 7 сарын 2
iKon.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ /Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс/-д хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна.

Тэрбээр өчигдөр Лондонгийн Хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцож үг хэллээ. Энэхүү уулзалт бол Ерөнхий сайдын ажлын айлчлалын хүрээнд зохион байгуулагдах гурван том уулзалтын нэг бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” сэдвийн дор зохион байгуулсан.

Тус форумд Монголын 30 гаруй компанийн төлөөлөгч, Английн талаас нийт 100 гаруй бизнес төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд форум хоёр талын бизнес төлөөлөгчдийн уулзалтаар үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Зураг
1
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Лондонгийн хөрөнгийн биржийн 7 дугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээлээ.

Зураг
2
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Хавиер Руле нар.

Зураг
3
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес уулзалтыг нээж үг хэллээ.

Зураг
4
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” сэдвийн дор зохион байгуулсан бизнес уулзалтад оролцов.

Зураг
5

6
Бизнес форумын хоёрдугаар хэсэгт хэлэлцүүлгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Европын Сэргээн босголт банкны Удирдах гишүүн Рикардо Пулити, Монголын Хөрөнгийн биржийн ерөнхий захирал Д.Ангар, Ард Файнэншл группийн ерөнхий захирал Ч.Ганхуяг нар тус тус оролцож, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудын талаар хэлэлцлээ.

Зураг
7
ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн томоохон агентлагууд болох “CNBC” телевиз, “Financial Times” сонин, “Ройтерс” агентлагт ярилцлага өглөө.

Зураг
8
ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийн томоохон агентлагууд болох “CNBC” телевиз, “Financial Times” сонин, “Ройтерс” агентлагт ярилцлага өглөө.