Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 634 мянган хүн ядууралд өртсөн байна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 1
iKon.MN

2002 оноос хойш Үндэсний Статистикийн Хороо нь Дэлхийн Банктай өрхийн  орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах, статистикийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх талаар өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн.

Энэхүү урт хугацааны хамтын ажиллагааны нэг тод жишээ бол Монгол улсын хүн амын аж байдал, амьжиргааны түвшинд гарч буй өөрчлөлтийг бодитоор хэмжих найдвартай арга зүйг хамтран боловсруулснаар Монгол улсын ядуурлын талаарх олон янзын тоо мэдээллийг нэг мөр болгосон явдал юм. 

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банкнаас хамтран 2014 оны ядуурлын тооцооны үр дүнг өнөөдөр мэдээллээ. 

Ядуурлын асуудал хариуцсан олон улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан, Дэлхийн банкнаас баталгаажуулсан ядуурлын олон улсын аргачлалыг ашиглан Өрхийн нийгэм, эдийн засгийн 2014 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцжээ. 

 634 мянган хүн ядууралд өртсөн байна

Хоёр талын хамтран тооцсон ядуурлын тооцооны үр дүнг авч үзвэл Монгол улсын ядуурлын түвшин 2012 онд 27.4 хувь байсан бол 2014 онд 21.6 хувьд хүрч 5.9 пунктээр буурчээ. Энэ нь 634 мянган хүн ядууралд өртсөн байна гэсэн үг юм. Ядуурлын гүнзгийрэлт 2014 онд 5.2 хувь болж, 2012 оныхоос 1.8 пунктээр, ядуурлын мэдрэмж 1.9 хувь болж, 2012 оныхоос 0.7 пунктээр тус тус буурсан байна. 

Энэхүү тооцоог хийхдээ 2014 онд зохион байгуулсан Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэсэн тул тухайн хугацааны амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтийг харуулж байгаа бөгөөд 2015 оны эхнээс гарсан өөрчлөлтийг тусгаагүй бөгөөд ядуурлын түвшинг 2012 он болон түүнээс өмнөх жилүүдийн түвшинтэй харьцуулжээ.

Хөдөө орон нутагт ядуурал илүүтэйгээр буурсан байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 9 пунктээр буурч, 2012, 2014 оны хоорондох ядуурлын түвшний улсын дунджаарх бууралтын 50-иас илүү хувийг эзэлж байна. 

Хот, суурин газар, ялангуяа, Улаанбаатар хотод ядуурал бага хэмжээгээр буурсан байна. Улаанбаатар хотод ядуурлын түвшин 2010-2012 оны хооронд 11 хувиар буурсантай харьцуулахад 2012-2014 онд 3 хувиар буурсан байна.