Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслол өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогын орчим дахь Агуйт ууланд боллоо.
Их Хар сүлдийг цэнгүүлэх ёслолд Монгол, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний анги, байгууллагын захирагч нар, Төв аймгийн Эрдэнэ сумын иргэд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс, цацал өргөж, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа цэргийн тангараг уншин Монгол Улсын төрийн дуулал эгшиглэв.
Ийнхүү Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлга ёслол хүндэтгэлтэйгээр явагдлаа.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх ёслолын фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургуудийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!