Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Гадаад худалдааны тэнцэл сүүлийн таван жилд хамгийн ашигтай гарчээ

ikon.mn
2015 оны 6 сарын 22
iKon.MN

Монгол Улс 2015 оны эхний 5 сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3316.2 сая ам.доллар, үүнээс экспорт 1869.3 сая ам.доллар, импорт 1447.0 сая ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 700.9 сая ам.доллар буюу 17.4 хувь, үүний дотор экспортын хэмжээ 52.0 сая ам.доллар буюу 2.7 хувь, импортын хэмжээ 648.9 сая ам.доллар буюу 31.0 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний 5 сард 174.5 сая ам.долларын алдагдалтай гарч байсан​ бол 2015 оны эхний 5 сард 422.3 сая ам.долларын ашигтай гарчээ.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 52.0 сая ам.доллар буюу 2.7 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 68.8 сая ам.доллар, нэхмэл бүтээгдэхүүнийх 50.5 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин үнэт чулуу, металл, алтных 43.7 сая ам.долл, төмөрлөг бүтээгдэхүүнийх 24.9 сая ам.долл, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн экспорт 5.8 сая ам.доллараар өссөн байна.

 

Эх сурвалж: ҮСХ