Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өмнөх оны мөн үеийнхээс 8 хувиар буурчээ

ikon.mn
2015 оны 6 сарын 1
iKon.MN

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2015 оны тавдугаар сарын эцэст 9.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 134.5 тэрбум төг буюу 1.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 401.0 тэрбум төг буюу 3.9 хувиар буурчээ. 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2015 оны  тавдугаар сарын эцэст 793.7 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 58.8 тэрбум төг буюу 8 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 69.3 тэрбум төг буюу 8 хувиар буурчээ.

Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж 2015 оны тавдугаар сарын эцэст өмнөх сарынхаас 145.8 тэрбум төг буюу 9.9 хувиар өсч, 1619.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Эх сурвалж: ҮСХ