Эр цэргийн албанд татагдсан хөвгүүд эх орноо батлан хамгаалах тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Шинэ цэргийн сургалтын төвд болсон юм.
Энэ оны нэгдүгээр ээлжинд 18 аймаг, 7 дүүргээс татагдан ирсэн 500 гаруй шинэ цэрэг тангараг өргөсөн байна. Тангараг өргөх ёслолд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны газрын дарга Г.Сайханбаяр нарын албаны хүмүүс болон цэргүүдийн ар гэрийнхэн оролцжээ.
Дашрамд дурдахад энэ удаагийн цэрэг татлагад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн хүү татагдсан бөгөөд тангараг өргөх ёслолд тэрбээр ирсэн байв.
Шинэ цэргүүдийн тангараг өргөж буй фото сурвалжлагыг сонирхоно уу.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!