Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 61.3 хувиар өсчээ

ikon.mn
2015 оны 6 сарын 1
iKon.MN

Улсын хэмжээнд 2015 оны эхний таван сард 12,730 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1,285 хэрэг буюу 11.2 хувиар өсчээ.

Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1,092), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (100), аж ахуйн эсрэг (193) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.

Сэжигтэн нь тодорхойгүй байсан 6,449 хэргийн 3,676 буюу 57.0 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 2.0 пункт, нийслэлийн хэмжээнд 1.0 пунктээр өссөн байна.

Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний таван сард өмнөх оны мөн үеийнхээс 10 буюу 2.2 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 143 буюу 9.8 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 95 буюу 8.1 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 352 буюу 12.2 хувиар буурчээ.