Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 2015 оны эхний таван сард 60.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ

ikon.mn
2015 оны 6 сарын 1
iKon.MN

Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний таван сард 539.0 тэрбум төг, зарлага 631.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 8.2 тэрбум төг буюу 1.5 хувь, зарлага 113.4 тэрбум төг буюу 21.9 хувиар өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого 2015 оны эхний таван сард өмнөх оны мөн үеийнхээс 8.2 тэрбум төгрөгөөр өсөхөд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2.2 тэрбум төг буюу 2.7 хувиар буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 7 тэрбум төг буюу 1.9 хувь, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 1.4 тэрбум төг буюу 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Нийгмийн халамжийн сангаас 2015 оны эхний таван сард 192.0 мян.хүнд 60.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 28.3 мянга буюу 17.3 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 0.8 тэрбум төг буюу 1.5 хувиар өсчээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2015 оны эхний таван сард 63.1 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.2 мянга буюу 15.0 хувь өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 1.3 тэрбум төг буюу 4 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: ҮСХ