Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Дундаж цалин 11.6 хувиар нэмэгджээ

ikon.mn
2015 оны 6 сарын 1
iKon.MN

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2015 оны нэгдүгээр улиралд нийт 35.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 851.4 мян. төг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.1 мян.төг, эрэгтэйчүүдийнх 923.1 мян.төг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеийнхээс 88.5 мян.төг буюу 11.6 хувиар нэмэгдсэн байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1006.8 мян. төг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 439.0 мян.төг буюу хамгийн бага байна.

Эх сурвалж: ҮСХ