Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гэмтлийн эмнэлэг Европ стандарт руу...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 4
iKon.MN

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв буюу Гэмтлийн эмнэлэгт өнөөдөр Монгол-Францын Засгийн газар хоорондын “ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах” төслийн нээлт боллоо.

Төслийн хүрээнд яаралтай тусламжийн шинэчилсэн бүтэц, зохион байгуулалт хийгдэж байгаа бөгөөд өвчтөнд цаг алдалгүй тусламж хүргэх Европ стандартыг бүрэн хангахаар ажиллаж байгаа юм байна. 

Ингэхийн тулд Монгол-Франц улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Яаралтай тусламж-Амилахуйн тусламж, эрчимт эмчилгээ-мэдээгүйжүүлэг, рентген оношилгоо, мэс заслын блокуудын хүчил төрөгч-агаар-хийн системтэй холбон хүчил төрөгчийн үйлдвэр байгуулж, Европын орнуудад хэрэглэгдэж байгаа орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр дээрх нэгжид бүрэн шинэчлэл хийж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг мэргэшүүлэх сургалтыг Франц улсын анагаах ухааны сургуулийн доктор, профессор эмч нартай хамтран явуулж байгаа аж. 

Мөн цаашид түлэнхийн төвийг шинээр барих, гэмтэл согогийн өргөтгөл, гэмтэл согогийн хоёр дахь эмнэлгийг шинээр барьж байгуулах төсөл төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг тус эмнэлгийн удирдлагууд онцолсон юм. 

Өнөөдөр ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн төвд хоёр шинэ блок бэлэн болжээ. Шинэ блокууд ирэх Даваа гарагаас өвчтөнөө хүлээн авч эхэлнэ гэв. 

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6