Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Гадаад худалдааны тэнцэл 418.0 сая ам.долларын ашигтай гарчээ

ikon.mn
2015 оны 5 сарын 30
iKon.MN

Монгол Улс 2015 оны эхний 4 сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2486.5 сая ам.доллар, үүнээс экспорт 1452.3 сая ам.доллар, импорт 1034.3 сая ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 471.8 сая ам.доллар буюу 15.9 хувь, үүний дотор импортын хэмжээ 491.9 сая ам.доллар буюу 32.2 хувиар буурч, харин экспортын хэмжээ 20.1 сая ам.доллар буюу 1.4 хувиар өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний 4 сард 94.0 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2015 оны эхний 4 сард 418.0 сая ам.долларын ашигтай гарчээ.

 

Эх сурвалж: ҮСХ