Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дэлхийн хамгийн олон зочин хүлээн авдаг МУЗЕЙНУУД

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 5 сарын 29
iKon.MN

Аялал жуулчлалын улирал ирэх гэж буйтай холбогдуулан дэлхийн хамгийн олон жуулчдыг хүлээн авдаг шилдэг музейнүүдийг танилцуулж байна.

Алдарт Луврын музейд л гэхэд манай улсын хүн амаас гурав дахин олон зочин очдог байна. Үүнийг дагаад тухайн хотын орлого, эдийн засагт сайнаар нөлөөлөх нь гарцаагүй.

Эх сурвалж: CNN

ИНГЭЭД ДЭЛХИЙН ШИЛДЭГ МУЗЕЙНУУДТАЙ ТАНИЛЦ

Зураг
1
ЛУВРЫН МУЗЕЙ/Парис/. Дэлхийн хамгийн олон хүн үзсэн музей гэгддэг. 2013 онд л гэхэд 9.3 сая хүн Луврын музейд зочилсон байдаг бөгөөд жил бүрийн хавар, зуны улиралд зорих жуулчдын тоо нэмэгддэг ажээ.

Зураг
2
ҮНДЭСНИЙ БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ/АНУ Вашингтон хот/. Хамгийн олон хүн зочилсноороо дэлхийд хоёрдугаарт ордог. Жилд 8 сая гаруй хүн үзэж сонирхдог ажээ.

Зураг
3
ХЯТАДЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ. 2012 оноос хойш энэ музейг зорин ирэгсдийн тоо 40 хувиар өссөн бөгөөд жилд 7.5 сая зочин хүлээн авсан.

Зураг
4
ҮНДЭСНИЙ АГААРЫН БОЛОН САНСРЫН МУЗЕЙ. Смитсоны Үндэсний агаарын болон сансрын музей жилд 7 сая хүн хүлээн авдаг.

Зураг
5
БРИТАНИЙН МУЗЕЙ /Лондон/. Жилд 6.7 сая зочин хүлээн авдаг.

Зураг
6
МЕТРОПОЛИТАН МУЗЕЙ/Нью Йорк/. Жилд 6.3 сая хүн хүлээн авдаг.

Зураг
7
ҮНДЭСНИЙ ГАЛЕРЕЙ/Лондон/. Жилд 5.2-6 сая жуулчин хүлээн авдаг.

Зураг
8
ВАТИКАНЫ МУЗЕЙ. Тус музейд жилд 5.5 сая хүн хүлээн авдаг.

Зураг
9
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ /Лондон/. Жилд ойролцоогоор 5.3 сая зочин хүлээн авдаг.

Зураг
10
АМЕРИКИЙН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ. Нью-Йоркд байрлах энэ музейгээр жилд 5 сая хүн зочилдог.

Зураг
11
АМЕРИКИЙН ТҮҮХИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ. Вашингтонд байрлах энэ музейгаар жилд 4.9 сая хүн зочилдог.

Зураг
12
TATE MODERN /Лондон/. Энэ музейг жилд 4.9 сая зочин зорьж ирдэг.

Зураг
13
ҮНДЭСНИЙ ОРДОН МУЗЕЙ/Тайвань/. Жилд 4.4 сая зочин энэ музейг зорин ирдэг.

Зураг
14
ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН МУЗЕЙ/Вашингтон/. Энэ музейн талбай дахь баримлууд олны сонирхлыг ихэд татдаг. Жилд дунджаар 4.1 сая хүн энд зочилно.

Зураг
15
CENTRE POMPIDOU/Парис/. Жилд 3.7 сая хүн энэ музейг зорьж ирдэг.

Зураг
16
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН МУЗЕЙ /Шанхай/. Шанхайгийн Шинжлэх ухаан, Технологийн музейд ирэх жуулчдын тоо 12 хувиар өссөн байна.

Зураг
17
БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙ /Тайвань/. Жилд 3.4 сая зочин хүлээн авдаг бөгөөд энэ тоо 15 хувиар өсөөд байгаа юм.

Зураг
18
ШИНЖЛЭХ УХААНЫ МУЗЕЙ /Лондон/. Өмнөд Кенсингтонд байрлах энэ музейд жилд 3.3 сая хүн зочилдог.

Зураг
19
ВИКТОРИА АЛБЕРТ МУЗЕЙ /Лондон/. Уран баримал, урлаг, дизайны чиглэлээр алдартай тус музейд жилд 3.3 сая зочин ирдэг.