Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүүлчийн самурай нар

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 24
iKon.MN

Англи, итали цустай гэрэл зурагчин Феличе Беато 1863 онд Японд иржээ.

Энэ үед Япон орон иргэний дайны байдалтай байв. 200 гаруй жил гадаад ертөнцөөс тусгаарлагдсан Япон орныг Америкчууд хүчээр нээлттэй болгохыг тулгаснаас улс орон хоёр хуваагдаад байжээ. Киотод төвтэй Эзэн хааны ордон, Эдод төвтэй Шогуны захиргаа.

Беато нь Иокогама хотод ирээд Английн зураач Чарьлз Уиргмэнтэй хамтран бизнесээ эхэлжээ. Беатогийн авсан гэрэл зургийг Уиргмэн гар аргаар будаж өнгө оруулна.

Хэдийгээр иргэний дайны үед өрнөдийнхнийг хэн дуртай нь алдаг, маш аюултай цаг үе байсан ч Беато феодалын Япон орны сүүлчийн дүр төрхийг буулган авч үлдэж чаджээ.

Энэ амралтын өдрүүдэд болж байгаа Лондонгийн Гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр Беатогийн бүтээлүүдийг нийтэд үзүүлж байгаа юм байна.

Ингээд түүний үлдээсэн гайхалтай гоёмсог гэрэл зургуудын жишээтэй танилцана уу.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17