Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нарендра Моди Ц.Элбэгдоржид юу бэлэглэсэн бэ?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 18
iKon.MN

Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр БНЭУ-ын ерөнхий сайд Нарендра Моди ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэгэн онцгой бэлэг барьсан юм.

Энэ бол Рампур дахь Рампур Раза Номын санд хадгалагддаг 13 дугаар зуунд бүтээгдсэн Монголчуудын түүхийн гар бичмэлийн хуулбар.

Жамиут Таварих гэгддэг энэ бүтээлийг Ил Хаант улсын Газан хааны (1295-1304) зарлигаар түүний түшмэл Рашидуддин Фазлуллах Хамедани нь Өлзийт хааны (1304-1316) үе хүртэл түүхийг хамруулан перс хэл дээр бичсэн гэдэг.

Агуулгын цар хүрээгээр нь уг бүтээлийг анхны дэлхийн түүх бичлэг гэж үзэх явдал бий.

Гар бичмэлд 80 гаруй зураг хавсрагдсан байдаг. Одоогоор уг бичмэл нь цор ганц хувь байгаа юм байна.

 

Эх сурвалж: narendramodi.in

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4