Өмнөговь аймгаас хойш 30 км-ийн зайнд орших Мухар Шивэртийн ам Монгол орны байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудын нэг юм. Говь Гурван сайхан уулын Зүүн Сайхан ууланд орших энэ газар ус, мөс, хад зэрэгцэн оршино.
Зуны халуунд ч мөсөн хавцал доогуур ус хоржигнон урсаж, ногоон зүлэг зэрэгцэн ургах нь үзэсгэлэнтэй сайхан харагдана. Хамгийн өндөр мөсөн гол нь 10 метрийн өндрөөс буудаг. Зуны цагт нь мөс нь хайлахдаа удаан байдаг аж.
Энэхүү байгалийн үзэсгэлэнт тогтоц алдарт Ёлын амнаас холгүй байрлах бөгөөд тус аймагт зочилсон хүн бүрийн заавал үзэх газар юм.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.
Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!