Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Америкчууд газар нутгаа хэрхэн өргөтгөсөн бэ?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN

Өнөөгийн хүчирхэг АНУ нь 1783 онд Их Британий колони байсан газар нутаг дээр үүсэн бий болсон.

Тэр үед газар нутаг нь одоогийн АНУ-ын зүүн хэсэгт хязгаарлагдаж байв. Харин дараагийн 100 гаруй жил буюу 19 дүгээр зуунд тэд газар нутгаа эрчимтэй тэлж өнөөгийн хэлбэрийг олсон юм.

Үүнд худалдаж авах болон эзлэн түрэмгийлэх аргуудыг хослуулж байв.

Хамгийн том худалдан авсан газрууд нь 1803 онд Францаас авсан Луизиана, 1867 онд Оросоос авсан Аляска юм.

Харин бусад газар нутгийг тэд Испани, Мексик зэрэг улсуудаас булаан авсан түүхтэй.

Дараах газрын зураг дээрээс Америкчууд хэзээ, хэнээс, хэрхэн газар нутаг авсан нь тодорхой харагдана.