Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит компаниудын харилцах дансны үлдэгдэлтэй ТАНИЛЦАНА УУ

Ч.Болортуяа
2015 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд ТӨХ-ны даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонготой энэ долоо хоногт уулзах үеэрээ танилцуулсан байна.

Тус танилцуулгад Төрийн өмчит компани нь Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.

Мөн Засгийн газрын үнэт цаас нь төсөвт тэргүүн ээлжинд эргэн төлөгддөг тул хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт болохыг онцлоод Төрийн өмчит компаниудыг энэхүү боломжийг ашиглахыг санал болгосон байна. Төрийн өмчийн хорооны зүгээс уг саналыг судлах талаар мэдэгджээ.

Дашрамд дурдахад Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь бусад Төрийн өмчит компаниудыг уриалах үүднээс өөрийн банкин дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгөнөөс 400 гаруй сая төгрөгийн ЗГҮЦ худалдан авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20 гаруй сая төгрөгийн хүүгийн орлого олоод байгаа аж.

Ингээд уншигч та бүхэндээ зарим Төрийн өмчит компаниудын харилцах дансны үлдэгдлийг танилцуулж байна.

/мянган төгрөгөөр/ 

Д/Д  Компанийн нэр  2012 2013 2014 2015/ 1 улирал 
1 Төрийн банк ХХК  5,136,865.90 53,217,481.30 54,935,232.40 50,607,699.40
2 Эрдэнэт үйлдвэр ХХК  16,289,807.10 24,080,919.00 108,555,870.00 14,213,788.10
3 Монголын төмөр зам ХК  1,485,892.60 19,113,595.40 11,084,971.30 10,987,419.20
4 ДЦС-3 ХК  929,506.80 3,813,171.80 2,176,274.80 5,896,523.80
5 МИАТ  1,478,690.60 8,267,002.30 3,290,185.00 4,033,475.10
6 Багануур ХК  4,437,963.60 9,299,555.70 3,060,645.10 3,877,251.20
7 Монгол шуудан ХХК  2,409,579.90 2,551,939.20 2,907,833.30 2,387,918.60
8 Шивээ-Овоо ХК  1,125,821.50 3,216,339.60 1,121,094.60 1,832,796.30
9 Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК  2,543,395.50 1,966,437.20 796,352.70 1,535,665.50
10 ДЦС-4 ХК  747,616.00 842,165.70 1,087,240.60 579,487.50
11 Оргил зашаан сувилал ХК  314,982.80 482,868.90 635,453.80 574,304.30
12 Эрдэнэт булганы ЦТС ХК  695,583.90 404,412.10 382,390.60 360,175.10
13 Дарханы ДЦС ХК  84,440.50 401,969.80 439,442.30 309,840.20
14 ДЦС-2 ХК  464,503.40 371,516.40 323,733.30 292,142.20
15 Дархан ДС ХК  23,869.50 23,034.70 49,391.50 51,916.30
16 Автоимпекс ХК  1,610.60 6,030.90 66,217.00 45,741.20
17 ХАА бирж ХХК  10 176,834.30 40,837.50 10,187.80
18 Армоно корпораци  19,577.00 774 145.7 252.5
19 Монсам ХХК  1,606.50 46.9 169.1 48.8
20 ҮЦТТТХТ ХХК  38,501,046.10 16,313,028.10    
21 Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ХК  45 2,295,574.60 981,141.90  
22 Монголын цахилгаан холбоо ХК  10,955,827.80 287,278.70 9,461,191.70  
  Нийт  87,648,242.60 147,131,976.60 201,395,814.20 97,596,633.10
 

 

Мэдээллийн эх сурвалж: МХБ