ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Таны зорчих ёстой газраас хумслагчдад арга хэмжээ авна

Б.Ану
2015 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийтийн эдэлбэрийн буюу иргэдийн саадгүй зорчиж байх ёстой газруудыг зарим аж ахуйн нэгж дур мэдэн хашаа, шат, хаалт хийж хотын өнгө төрхөд, иргэдийн ая тухад, цаашлаад аюулгүй байдалд нь хүртэл нөлөөлж байдаг билээ. 

Тухайлбал, иргэд саадгүй явж байх ёстой явган хүний замаас хумсалж хашаа хороо барьснаар хүмүүс авто замаар зорчих үедээ осол аваарт өртөх магадлал нь ихэсч байдаг.

Тиймээс иргэдийн зүгээс нийтийн эдэлбэрийн газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа газруудыг чөлөөлж өгөхийг холбогдох  байгууллагуудад нь хандсаар иржээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд энэ асуудалтай холбоотой 100 орчим санал хүсэлт иргэдээс ирсэн байна. 

НИТХ-ийн 2014 оны аравдугаар 2-ны өдрийн 166 дугаар тогтоолоор “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах журам” батлагдаж байсан бөгөөд энэхүү журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Засаг дарга Э.Бат-Үүлийн нэгэн захирамж гарчээ. 

А/241 дугаар захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг 2015 оны тавдугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т  тус тус үүрэг болгожээ.
 
Өөрөөр хэлбэл нийтийн эдэлбэр газрыг зориулалтын бусаар ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийг ирэх сарын дотор энэхүү газраа чөлөөлж хуучин хэвэнд нь оруулах шаардлага тавиад байгаа юм. Шаардлага хүргүүлсэн газрууд энэхүү захирамжийг зөрчвөл тог цахилгаан, ус зэргээр хангахгүй байх үүргийг Засаг дарга үүрэг болгожээ.
 
Мөн энэхүү Захирамжаар үүрэг болгосон ажлын үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны зургаадугаар сард багтаан танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад нь үүрэг болгосон байна. 

Чөлөөлж тохижуулах шаардлагатай нийтийн эдэлбэр 100 орчим газрын заримаас нь та бүхэнд танилцуулъя.

Зураг
1
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
2
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
3
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
4
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
5
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
6
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
7
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
8
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
9
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
10
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
11
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
12
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
13
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
14
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
15
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
16
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
17
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
18
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
19
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР

Зураг
20
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАР