ФОТО: Улаанбаатар хотын бүжгийн АВАРГУУД тодорлоо
Улаанбаатар хотын спорт бүжгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд таван насны ангилалд 5-30 хүртэлх насны нийт 210 гаруй тамирчин өрсөлдлөө. Стандарт латин бүжгийн 20 тэмцээн явагдаж тус тус аваргуудаа тодруулав.
Улаанбаатар хотын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг “Манай улсад бүжгийн спорт богино хугацаанд олон нийтэд хүрч чадсан. Жишээлбэл айл бүрт нэг бүжиглэдэг хүүхэд байх жишээтэй. Иймээс ч сүүлийн жилүүдэд манай хамтлаг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол өндөр амжилттай оролцож байна” гэсэн юм.
Харин МБСХ-ны дэд ерөнхийлөгч А.Мөнгөнхуяг онцолж хэлэхдээ “Бүжгийн спортоор хүүхдүүд хичээллэснээр бие бялдрын хувьд хөгжиж, мөн гоо зүй, зан харилцааны хувьд төлөвшдөг” гэв.
Одоогоор манай улсын хамтлаг тамирчид латин америк бүжгийн формейшноор Азийн орнуудаас чансаагаар дээгүүрт бичигддэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
