Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: В.Путины зарлигаар ахмад дайчдад Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медаль гардууллаа

Г.Номин, iKon.mn
2015 оны 4 сарын 9
iKon.MN

Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын 347 ахмад дайчинд ойн медаль гардуулах билээ.Одоогийн байдлаар дахин 200 гаруй ахмад дайчдад ойн медаль гардуулах бөгөөд ирэх сарын 09-нөөс өмнө хэсэг хэсгээр нь гардуулах юм.

Өнгөрсөн сараас эхэлсэн уг арга хэмжээ өнөөдөр Монгол цэргийн музейд  үргэлжиллээ. Хөдөө орон нутагт байгаа ахмад дайчдын медалийг орон нутгийнх нь Цэргийн штабаас гардуулж байгаа бол нийслэлийн ахмад дайчдад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон Батлан Хамгаалах Яамны удирдлагууд гардуулж байна.

Монгол цэргийн музейд цугласан ахмад дайчдад ойн медаль гардуулж буй ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович ахмад дайчин бүрт талархаж буйгаа илэрхийлээд урт удаан наслахыг ерөөсөн юм. Мөн “Бид энэ тэмдэглэлт үйл явдлыг цаашид ч хамтдаа хуваалцсаар байх болно. Биднийг илүү шинэ харилцаа, бат найрамдал, шинэ ирээдүй угтах болно гэдэгт найдаж байна” гэлээ.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14