Netflix компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны Монгол Улс дахь албан ёсны нээлтийн ажиллагаа өчигдөр “Хүннү” кино театрт боллоо.
Уг ёслолд Марко Поло киноны зохиолыг бичсэн, Холливудын кино зохиолч Жон Фуско, найруулагч Дан Минахан, ерөнхий менежер Ричард Шарки, жүжигчин Б. Амарсайхан нар болон Монголын урлаг соёлынхон, олны танил эрхмүүд оролцож улаан хивсэн дээгүүр алхсан юм.
“Марко Поло” киноны эхний хоёр ангийг нь зөвхөн ганц удаа Монгол тайлбартайгаар гаргах эрхийг МетаСтори ТББ-д олгосон бөгөөд жүжигчин Б. Амарсайхан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан аж.
Киноны нээлтийн ёслолоос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!