ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монголын 347 ахмад дайчинд медаль гардуулах болсон билээ. Уг ёслолын үйл ажиллагаа ОХУ-ын Элчин сайдын яаманд өнөөдөр болсон бөгөөд энэ удаа 70 гаруй ахмад дайчин оролцсон юм. Өмнөх удаад 60 орчим ахмад дайчин Ялалтын 70 жилийн ойн медаль гардсан билээ.
Шагналд тодорхойлогдсон бусад ахмадуудыг гурав хуваан медалийг нь гардуулахаар төлөвлөж байгаа аж.
Дашрамд дурдахад медаль гардаж буй ахмад дайчдын хамгийн "залуу" нь 90 гаруй настай бол хамгийн ахмад нь 100 гаруй настай буурал байгаа юм.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир / mpa.mn /
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!