"Дархан Монгол" нэгдэл, "Гал Үндэстэн Холбоо" ТББ-аас зохион байгуулж буй Төрийн гурван өндөрлөгтэй хийх мэтгэлцээн хэлэлцүүлэгт ард иргэдийн саналыг авах, Төр засгийн алдаатай бодлогыг эсэргүүцсэн тайван жагсаал Чингисийн талбайд боллоо.
Уг жагсаалд Хамаг Монгол төслийн удирдагч МУГЖ С.Жавхлан оролцсон юм. Тайван жагсаалын үеэр төр, түмний халз мэтгэлцээнийг жагсаалд оролцогчид болон талбайн ойролцоо явж буй иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдээс асуух асуултаа бичин үлдээж байлаа.
"Хамаг Монгол" төслийн удирдагч МУГЖ С.Жавхлан "Өнөөдрийн нийгэмд үүсээд буй маргаантай олон асуудал, олон нийтийн бухимдлыг төрүүлж буй эрх баригчдын зүй бус үйл ажиллагааг тодруулж, үүнд хариулт авахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдийг "Төр буруутай юу Түмэн олон буруутай юу" төр, түмний халз мэтгэлцээнд дуудаж байгаа юм.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!