ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Эх орны дайны ялалтын ойн баярт зориулсан парадыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн хувьд Монголын зэвсэгт хүчин тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын парадад алхах юм. Учир нь 2015 онд Эх орны дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа. Энэхүү парадад оролцох цэргүүдийг хоёр сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн байна.
032 дугаар анги буюу торгон цэргийн ангиас Парадад оролцох цэргүүдийн бэлтгэлтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар өнөөдөр очиж танилцжээ.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!