Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгэсэн батламж гардуулах ёслол боллоо

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 27
iKon.MN

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харвааны батламжийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Упсын Засгийн газарт гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны арваннэгдүгээр сарын 24-28 ны өдрүүдэд болсон. 

Тус хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцэж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхын саналаар бүртгэн авсан юм.

Шагайн харваан холбооны хүндэт Ерөнхийлөгч, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Спортын мастер Д.Басхүү "Шагайн харваа нь Монголд эрт дээр үеэс уламжилж ирсэн үндэсний соёлын үнэт өвийн нэг бөгөөд өдгөө үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болоод байгаа.

Манай улсын хэмжээнд шагайн харваа 1980-аад онд эрчимтэй хөгжиж байсан ч зах зээлийн үед бага зэргийн уналтад ороод байсан. Тиймээс бид шагайн харваагаа спорт хэлбэрээр хөгжүүлэхийг зорьж ажилласны үр дүнд хөгжлийнхөө оргил өөд мацаж байна.

Шагайн харваагаа ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгүүлж чадсан нь томоохон дэвшил боллоо. Одоо олон улсын шагайн харваан холбоо байгуулах зорилготой ажиллана" хэмээн ярилаа.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Зураг
9
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/