Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

2014 онд Монголын Хөрөнгийн биржийн хувьцааны арилжаа 75%-иар буурав

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

Монголын Хөрөнгийн бирж 2014 онд нийт 255 удаа үнэт цаасны арилжааг зохион байгуулж, 60.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн талаараа мэдээлжээ. 

Нийт гүйлгээний 40.16 хувийг хувьцааны арилжаа, 59.84 хувийг Засгийн газрын үнэт цаас арилжаа эзэлж байна. 

2014 оны хувьцааны арилжааг өмнөх онтой харьцуулахад буурсан хэдий ч Засгийн газрын  үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дахин арилжиж эхэлснээр нийт гүйлгээний үнийн дүн 36.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ажээ. 

ХУВЬЦААНЫ АРИЛЖАА 75.2%-ИАР БУУРАВ

2014 онд:

  • 255 удаагийн арилжаагаар 137 компанийн 51.7 сая ширхэг хувьцааг 24.2 тэрбум төгрөгөөр арилжсан байна. 
  • Засгийн газрын үнэт цаасны 9 удаагийн арилжаагаар 375.5 мянган ширхэг үнэт цаасыг 36.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. 

Арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулбал хувьцааны арилжааны үнийн дүн 73.4 тэрбум төгрөгөөр буюу 75.20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
Чухам яагаад хувьцааны арилжаа ингэж 75.20 хувиар буурах болсон шалтгааныг тодруулахад Монголын хөрөнгийн биржийн Арилжааны албаны мэргэжилтэн Д.Алдармаа "Хувьцааны арилжаа буурсанд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засгийн засгийн хямрал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн багцын арилжаа өнгөрсөн жилийнхээс огцом доошилсон" гэсэн юм. 

Тодруулбал, 2013 онд АПУ компани томоохон дүнтэй багцын арилжаа хийж байсан билээ. Харин 2014 онд ийм өндөр дүнтэй арилжаа хийгдээгүй тул ийнхүү нийт хувьцааны арилжааг 75.20 хувиар буурахад голлон нөлөөлжээ. 

Үнэт цаасны нэр Арилжааны үнийн дүн /тэрбум төгрөг/ Өөрчлөлт
2013 2014 Тэр/төг Хувь
Хувьцаа 97.6 24.2 -73.4 -75.2
Засгийн газрын үнэт цаас 0 36.1 36.1  

Тайлант хугацаанд өдөрт дунджаар 86.9 сая төгрөгийн гүйлгээ хийж, 162.9 мянган ширхэг хувьцаа арилжсан байна. /Өдрийн дундаж гүйлгээнд багцын арилжааны үнийн дүн болон тоо ширхгийг оруулж тооцсон болно/.

Хувьцааны арилжааны дүн:

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН 10 ҮНЭТ ЦААС 

2014 онд 137 компанийн үнэт цаас арилжигдсанаас өмнөх оны мөн үетэй харьцуулахад 82 компанийн үнэт цаасны ханш өсч, 40 компанийн үнэт цаасны ханш буурч, 15 компанийн үнэт цаасны ханш тогтмол байжээ. 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН 10 ҮНЭТ ЦААС:

Үнэт цаас Арилжигдсан ширхэг Эрэмбэ Үнэт цаас Үний дүн
СИЛИКАТ  15,999,090 1 СИЛИКАТ 3,601,713,286
МЕРЕКС 9,922,958 2 БАЯНГОЛ ЗБ 3,247,042,200
Э- ТРАНС ЛОЖИСТИКС  6,938,282 3 МОНИТ БУЛИГАР 2,285,687,830
ЖЕНКО ТУР БЮРО 4,398,445 4 МОНГОЛ ШИЛТГЭЭН 1,867,490,848
МОНГОЛ ШИЛТГЭЭН 3,343,922 5 УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР 1,377,492,493
УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР  2,600,965 6 БИДИСЕК  1,164,273,369
РЕМИКОН 1,651,751 7 МЕРЕКС 992,853,018
МОНГОЛИА
ДЕВЕЛОПМЕНТ
РЕСОРСЕС
1,305,488 8 АЗИА ПАСИФИК ПРОПЕРТИС 887,725,210
ГЕРМЕС ЦЕНТР 837,401 9 ДАРХАН НЭХИЙ  835,889,460
БИДИСЕК 540,232 10 МОНГОЛИА ДЕВЕЛОПМЕНТ
РЕСОРСЕС
788,835,108

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 389 тоот тогтоолын дагуу нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 1,000,000 ширхэг буюу 100.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны жагсаалтад бүртгэсэн байна. 

Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн олон нийтэд арилжиж эхэлсэн билээ.

Тайлант хугацаанд 9 удаа Засгийн газрын үнэт цаасны арилжаа явагдаж, 12, 28, 52 долоо хоногийн хугацаатай нийт 375.5 мянган ширхэг үнэт цаасыг 36.1 тэрбум төгрөгөөр арилжжээ.

БРОКЕР ДИЛЕРИЙН КОМПАНИУД

2014 оны эцсийн байдлаар нийт 62 брокер дилерийн компани бүртгэлтэй байгаа бөгөөд 2014 онд 52 компани үнэт цаасны арилжаанд оролцож гүйлгээ хийсэн байна.

Үнэт цаасны гүйлгээгээр:

  • БиДиСек, 
  • Ти Ди Би Капитал, 
  • Тулгат чандмань баян, 
  • Тэнгэр капитал, 
  • Голомт секюритиз, 
  • Дэлгэрхангай секюритиз, 
  • Стандарт инвестмент зэрэг компаниуд тэргүүлсэн байна.

ХАМГИЙН ӨНДӨР ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ 30 КОМПАНИ

Нийт зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 227.87 тэрбум төгрөгөөр буюу 13.64 хувиар буурч, 1 их наяд 442.6 тэрбум төгрөг болсон байна.

Хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй 30 компани:

  Үнэт цаасны нэр  Зах зээлийн үнэлгээ /тэр.төг/
1 АПУ  278.88
2 ТАВАН ТОЛГОЙ  231.52
3 БЭРХ УУЛ  68.22
4 ШИВЭЭ ОВОО  67.1
5 ШАРЫН ГОЛ  61.75
6 БАГАНУУР 60.8
7 ГОВЬ  58.12
8 УБ БҮК 48.34
9 СҮҮ  41.28
10 МОНГОЛ СЕКЬЮРИТИЕС  39.66
11 БИДИСЕК  38.76
12 МОН.ЦАХИЛГААН ХОЛБОО  33.63
13 БАЯНГОЛ ЗБ  24.54
14 МАТЕРИАЛИМПЕКС  21.89
15 УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР  21.5
16 ДАРХАН НЭХИЙ  19.36
17 ТАЛХ ЧИХЭР  18.95
18 ГУТАЛ  15.38
19 МАХИМПЕКС  14.06
20 ГЕРМЕС ЦЕНТР 13.35
21 ТАХЬ КО  13.09
22 АТАР ӨРГӨӨ 11.84
23 СИЛИКАТ  10.43
24 АРИГ ГАЛ  9.77
25 ХӨХ ГАН 9.63
26 АВТОИМПЕКС  9.25
27 ЖЕНКО ТУР БЮРО 9
28 ПРОПЕРТИС  8.71
29 МОГОЙН ГОЛ  8.21
30 РЕМИКОН  7.79

Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 88.36 хувийг эзэлж байна.

Зах зээлийн үнэлгээ:

ТОП-20 ИНДЕКС

2014 онд ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 17160.49 нэгж, доод үзүүлэлт 14475.20 нэгж, дундаж үзүүлэлт 15744.98 нэгж байжээ.

ТОП-20 индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1447.57 нэгжээр буюу 8.88 хувиар буурч, 14854.24 нэгж болсон байна.

ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлж буй :

  • Ремикон /41.07%/, 
  • Монгол шилтгээн /37.89%/, 
  • Багануур /37.66%/, 
  • Могойн гол /37.30%/, 
  • Шивээ овоо /35.06%/, 
  • Монголиа девелопмент ресорсес /33.87%/, 
  • Таван толгой /27.40%/,
  • Хөх ган /26.92%/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус тус буурчээ.