ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын Байнгын бага хурлаас “Алтан медаль”-иар шагналаа.
Шагналыг өнөөдөр 14.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт гардуулан өгсөн юм.
Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг өмнө нь 1963 онд Бямбын Ринченд олгож байсан ажээ.
Энэ удаа академич Д.Цэрэнсодном энэхүү нэр хүндтэй шагналаар шагнагдаж байгаа бөгөөд энэ шагналыг авсан хоёр дахь Монгол эрдэмтэн болж байна.
Ингээд шагнал гардуулах ёслолын зургуудаас хүргэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!