Ням гарагт Францын нийслэл Парис хотод болсон үндэсний эв нэгдлийн жагсаалд сая гаруй хүн оролцсон нь тус улсын түүхэнд болж байгаагүй том үйл явдалд тооцогдож байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон Шарли Эбдо сэтгүүлийн газар дахь террористуудын халдлагаас болж нийтдээ 17 хүн амиа алдсан нь олон нийтийг ингэж жагсахад хүргэжээ.
Marche Republicaine нэртэй уг арга хэмжээнд Францын иргэдээс гадна 40 орчим гадаадын улс орнуудын тэргүүнүүд оролцлоо.
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Ассошиэтед Пресст ярихдаа “Өнөөдөр Парис дэлхийн нийслэл болоод байна” гэжээ.
Ройтерс агентлагийн авсан гэрэл зургуудаас хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!