Улаанбаатарыг бид чамгүй хүйтэн нийслэл гэлцдэг. Тэгвэл ОХУ-ын зүүн хойд хэсэгт байрлах Оймякон тосгон дэлхий дээрх хүн суурьшсан хамгийн хүйтэн газар ажээ. Учир нь энд өвөлдөө дунджаар цельсийн -50 хэмийн хүйтэн болдог гэнэ. Харин 1924 онд түүхэндээ хамгийн хүйтэн буюу цельсийн -71 хэмийн хүйтэн болж байжээ.
Нутгийн хүн амын ихэнх хэсгийг Якутууд эзэлдэг юм байна. Адал явдал хайгч гэрэл зурагчин Эмос Чаппле Оймякон тосгоноор аялж, Якут хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сурвалжилжээ.
Эх сурвалж: BusinessInsider
Ингээд дэлхийн хамгийн хүйтэн газрын хүмүүс хэрхэн амьдарч байгааг харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!