Дэмчогийн хийд нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд оршдог ажээ. Энэхүү газрыг Ноён хутагт Д.Данзанравжаа байгуулж байсан юм. Хийдийг ноён хутагт Д. Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын хийд ч гэж нэрлэх нь бий.
Дэмчог гэдэг нь түвдээр “Дээд амгалан” гэсэн утгатай бөгөөд хийдийг дэлгэрч буй бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ.
Дэмчог гэдэг нь түвдээр “Дээд амгалан” гэсэн утгатай
Тэрээр хийд буй Ханбогдын хормой газрыг “Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай гоё уул” хэмээн бичиж үлдээсэн ажээ.
Дэмчогийн хийдийн хажууд буй эр бэлэг эрхтний хэлбэртэй хад байх бөгөөд ханийн тэнгэр, үрийн заяа дуудуулах гэж буй бүсгүйчүүд их ихрж, сүслэн залбирдаг байна. Харин хийдийг тус хадны урд талд эм бэлэг эрхтнийг дүрсэлсэн байдлаар зохиомжилж барьсан гэнэ.
Мөн энэ хэсгийг дэлхийн энергийн төв гэж үздэг бөгөөд дотоодын жуулчдын хөл тасардаггүй ажээ.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Дэмчогийн хийдээр аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!