Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: 107 настай буурай орон сууцтай боллоо

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэн 107 настай буурай Г.Нанжид гуайд нэг өрөө орон сууцны эрхийн бичиг гардуулах ёслол боллоо.

Г.Нанжид гуай хоёр жилийн өмнөөс байртай болох хүсэлтийг холбогдох газруудад тавьж эхэлсэн юм байна. 

Ингээд Монголын ахмадын чөлөөт холбоо, Барилга хот байгуулалтын яам, “Бэрэн” групп хамтран зөвшилцөж “Бэрэн” группийн барьж буй “Хангай” хотхонд нэг өрөө байр олгохоор болжээ.

Эмээ нь өчигдөр орой гэнэтхэн байртай болох тухайгаа сонссон.

Г.Нанжид гуай ганц хүүтэй бөгөөд хүү нь энэ жил 80 гаруй насандаа өнгөрчээ. Эмээ хүүгээ нялхаараа явсан даа хэмээн халаглаж байлаа. Өнөөдөр эрхийн бичиг гардаж авах ёслолд түүний ач хүү Д.Төмөрбаатар, жич хүү Т.Дагвасүрэн, гуч хүү Д.Анандбазар нар ирсэн юм.

Энэ үеэр Г.Нанжид гуай "Эмээ нь өчигдөр орой гэнэтхэн байртай болох тухайгаа сонссон. Их баяртай байна. Буянтай сайхан хүүхдүүддээ их баярлалаа

Өглөө баярласандаа хиймэл шүдээ мартаад гараад ирчихэж, балай юм боллоо" хэмээн ярьж сууна.

Насаараа мал дагасан Г.Нанжид гуай элдэв хууч өвчингүй , саруул ухаантай бөгөөд хааяа хааяахан даралт нь ихэсдэг гэнэ.

Түүний ач хүү Д.Төмөрбаатар эмээг асарч хамт амьдардаг юм байна.

Д.Төмөрбаатар “Байрны асуудал нэлээд хэд хоногийн өмнө шийдэгдсэн байсан. Гэхдээ эмээг догдлоод даралт нь ихсэх байх гээд өчигдөр л хэлсэн юм.

Эмээ сонсонгуутаа л өмсөх хувцсаа бэлдэж эхэлсэн. Бүр догдлоод урьж шөнө нойр муутай хоносон” хэмээн ярилаа.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8