Афганы оршин суугч үл таних цэргийн цогцос руу буугаа тулгаж байгаа нь бослого, тэмцлийг ямар ихээр үзэн ядаж байгааг нь харуулжээ. Энэхүү зургийг Кабулд болсон агаарын цохилтын дараа авчээ. 2014.07.14
Арканзасын Вилониад болсон хуй салхины улмаас эвдэрсэн машины цонхоор хийсч буй АНУ-ын далбаа. 2014.04.28
Тазир Ал Батш Израйльд агаарын цохилтоос болж нас барсны дараа Газ дахь түүний оршуулганы үеэр хүүгийнх нь зургийг авчээ. 2014.07.13
Ерөнхийлөгч Обамагийн айлчлалын үеэр хамгаалалт хийж буй залуучууд. Чикаго. 2014.10.20
Газын зурваст Израйлийг ялсандаа баярлаж буй Палестин хүүхдүүд гартаа буу барьжээ. 2014.08.26
Европын холбоонд нэгдэхийг дэмжигчид гал унтраах даралтат уснаас өөрсдийгөө хамгаалж буй нь. Киев. 2014.01.23
Цасан шуурганы үеэр хүмүүс Пабликс хүнсний дэлгүүрт хорогдож байна. АНУ, Жеоржиа муж. Атланта хот. 2014.01.29
14 настай Уттара Сауд Балбын баруун хэсэгт байх Ачхам тосгонд амьдардаг бөгөөд өндөр уулсын дунд орших жижигхэн оромжинд нутгийн зан үйлийн дагуу сууж байна. 2014.02.16
Украйны орон нутгийн бүсгүйчүүд зэвсэглэсэн Орос цэргүүдийг харж байна. 2015.03.05
"Sinfonia por el Peru" найрал дууны хамтлагийн нэгэн гишүүн тоглолт эхлэхийн өмнө бөөлжжээ. Лимагийн Үндэсний Театрт. 2014.05.13
Газын хойд хэсгийн нэгэн хотхонд нурсан байшингуудын дундуур мотоциклоор давхиж буй Палестин эр. 2014.09.07
“Сочи 2014” Өвлийн олимпийн наадмын үеэр Олимпийн таван цагирагны дөрвийнх нь гэрэл асаж байгаа нь. 2014.02.07
Нигерийн Абужа дахь Асокоро төв эмнэлэгт бөмбөг дэлбэрэхийг харж буй хүмүүс. 2014.04.14
Сомалийн цэргийн шүүхээс гэм буруутайд тооцогдож буй гурван эр. 2014.08.03
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийг эсэргүүцэгчид Каракас хотод үнсэлцэж буй нь. 2014.03.22
Техасын Уитни нуур руу унаж буй шатсан байшингийн утаа улам л их болж байна. 2014.06.13
Сирийн дүрвэгсдийн үлдээсэн хүүхдийн ор. Сурукын ойролцоо Турк-Сирийн зурвас. 2014.09.27
Каннын наадмын үеэр жүжигчин Америка Феррарагийн даашинзны хормойг сөхөх гэж оролдсон залуу хамгаалалтынханд баригдаж буй нь. 2014.05.16
Лондон дахь Ричманд Паркын эр халиун буга. 2014.10.03
Зүүн Украйн дахь Донецкын бүс нутгийн захиргааны ордонд зураг авхуулж буй эсэргүүцэгч. 2014.04.25