ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Оюунцэцэг: Гоёл наадмын эцсийн шалгаруулалтад 50 загвар өмсөгч үлдэнэ

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 1
iKon.MN

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хувцас загварын "Гоёл 2015" наадам арваннэгдүгээр сарын 26 -нд эхэлсэн бөгөөд 28-наас загварын шоунууд гарч эхлээд байгаа юм.

Энэ талаар тус наадмын зохион байгуулагч Ч.Оюунцэцэг "Загварын шоунууд арваннэгдүгээр сарын 28-наас эхлэн өдөр бүр гарч байгаа. Өдөрт дунджаар 4-6 загвар зохион бүтээгч, загварын товчоо, салонууд загвараа толилуулж нийт 20 гаруй шоу болох юм.

Энэ жилийн наадамд 120 гаруй загвар өмсөгч бүртгүүлснээс одоогоор 70 орчим нь үлдсэн, шалгаруулалт үргэлжилсээр байгаа. Эцсийн шалгаруулалтад 50 загвар өмсөгч үлдэх байх" гэлээ.

 "Гоёл 2015" наадмын хүрээнд энэ жил анх удаагаа Шилдэг гоо засалч, Шилдэг үсчин шалгаруулах ажээ.

Мөн уламжлал ёсоор Шилдэг загвар өмсөгч, Топ моделийг тодруулах юм байна. Шилдгүүдийг тодруулах Гала тоглолт нь энэ сарын 3-нд Соёлын Төв Өргөөнд болох юм.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /Mpa.mn/

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа