Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монголчуудын анхны ажил хаялт

ikon.mn
2014 оны 12 сарын 1
iKon.MN

МОНГОЛЧУУДЫН АНХНЫ АЖИЛ ХАЯЛТ

Оросын ноос угаах газарт зөвхөн ядарсан амьдрах аргагүй болсон Монголчууд өглөө наран ургахаас үдшийн бүрий болтол ажиллана. Маш хүнд нөхцөлд ажилладаг Монголчуудын дунд ажил хаях явдал ХХ зууны эхнээс үзэгдэж эхэлжээ.

Хэтэрхий бага хөлсөөр цаг наргүй ажиллуулдаг мөн Оросууд үргэлж зодож дээрэлхдэгээс болоод Монголчууд ажил хаяж байв. Бидэнд мэдэгдэж байгаагаар тэр үед хэд хэдэн газар ажил хаялт болжээ. Ховд, Дайчинвангийн хүрээ, Орхон голын хөндий, Далай гүний хошуу зэрэгт байх Оросуудын ноос угаалгын газрын Монголчууд ноос угаах цаг нэлээд тулсан үед ажил хаяж худалдаачдыг сандаргадаг болжээ.

Монголчууд Орос, Хятадын пүүсийн тээвэрлэлт, үйлдвэрүүдэд ихээхэн үүрэгтэй ажиллаж байв.

ОРОСЫН НООС УГААХ ГАЗАР

XIX-XX зууны эхэн болоход Монголд үйлдвэрлэл эрхэлж байсан Оросуудын үйл ажиллагааны нэг чиглэл нь томоохон гол мөрний хөвөөг бараадан ноос угаах гар үйлдвэрүүдийг байгуулж Монголчуудыг ажиллуулж байсан явдал юм. Нийт 20 орчим ийм үйлдвэр байжээ.

МОНГОЛООС ОРОСД НИЙЛҮҮЛДЭГ БАРАА

Их Хүрээний малын зах дээр худалдаалж буй холбоотой хонь.

Манжийн эрхшээлийн сүүл үед Орос руу малыг хөлөөр нь гаргах явдал нэлээд их байв. Түүнээс гадна малын арьс, шир, цөцгийн тос ба өөхөн тосыг тээвэрлэж байлаа. Орос руу хонь, шар, хааяа үнээ, сарлаг, адууг тууварлан хөлөөр нь оруулна. Алс Дорнод болон Зүүн Сибирийн зах зээл дээр Монгол мал чухал үүрэг гүйцэтгэжээ.

МОНГОЛ ДАХЬ ХЯТАД ХУДАЛДАА

Хятадууд XVIII зууны эхэн үед анх Монголд нүүдэллэн иржээ. XVIII-XIX зууны зааг гэхэд Монгол дахь Хятад худалдаачид гурван зэрэгт хуваагдаж байв. 

  • Томоохон суурин газар үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө ихтэй том худалдааны компани
  • Дунд зэргийн бэлтэй худалдаачид
  • Хөрөнгө бэл багатай, жижгэвтэр худалдаачид

Монголд ирсэн худалдаачдын нэлээд нөлөө ихтэй худалдаачид нь Их Хүрээ, Улиастай, Хиагт зэрэг хотуудын худалдааны дарга нарыг сонгож зөвлөл байгуулжээ.

Маймаачины Хятад худалдааны данжаад нар.

ИХ ХҮРЭЭ

Хүрээ бол худалдаа болоод Хятадуудын амьдрал буцалсан далд ертөнц байв. Хятад худалдаачдын зэрэгцээ Их Хүрээнд Орос худалдааны газрууд нэлээд байгуулагджээ.

Их Хүрээний Монгол худалдаачдын зах дээр их төлөв, мал, өвс, мод түлээ зэргийг авчирч зардаг байжээ.

Их Хүрээний Монгол худалдаачид. 1909 оны орчим.

Эх сурвалж: “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” гэдэг энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын хоёрдугаар боть бөгөөд ихэнхи хүмүүсийн нэрлэдгээр Манжийн эрхшээлийн үе буюу Монголын түүхийн 200 гаруй жилийн үйл явдлыг гэрэл зураг, архивын баримт материалаар баяжуулсан ном юм.