Дэлхийн өнцөг булан бүрт өчигдөр /2014.11.24/ болсон үйл явдлын гэрэл зургуудыг сонгон хүргэж байна.
Эх сурвалж: BBC
Гондурасын Санта Барбара гудамжинд тахиа зардаг эр Инес Паз зургаа авхуулж буй нь. Тэрээр өдөрт зургаан тахиа зардаг бөгөөд нэг бүр нь зургаан долларын үнэтэй ажээ.
Барселонагийн Лионел Месси өнгөрсөн Ням гарагт Севиллаг 5:1-ээр буулгаж авсан тоглолтондоо хэт-трик хийж Испанийн Ла Лигт хамгийн олон буюу 253 гоол оруулсны баяраа тэмдэглэж байгаа нь.
Лос Анжелест болж буй Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээр зогсож буй дуучин Селена Гомез.
Формула 1-ийн аварга нисгэгч Льюис Хэмилтонд түүний найз бүсгүй болох дуучин Николь Шерзингер баяр хүргэж байна. Зурган дээр түүний багийн нөхөд болон хоёрдугаар байрт орсон нисгэгч байна.
Тэтгэвэртээ гарч буй цагдаа нар Бээжингийн Тяньаньмэний талбайд Хятадын далбааг мандуулах үеэр хүндэтгэл үзүүлж байна.
Азийн далайн эргийн орнуудын наадмын үеэр Индонез болон Тайландын багийн тамирчид волейбол тоглож байна. Гэхдээ тэдний тоглож буй энэхүү волейболыг гараараа биш хөлөөрөө тоглодог онцлогтой бөгөөд өмнөд Азийн орнуудад нэлээд дэлгэрсэн спортын төрөл юм.
Зуу гаруй эсэргүүцэгчид Миссури мужийн нэгэн хотод тайван жагсаал хийж байна. Тэд цагдаагийн офицер Даррен Уилсон 18 настай хүү Майкл Брауныг буудсан хэрэгт шүүхээс гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаа юм.
Австралийн жүжигчин Николь Кидман болон түүний нөхөр Кейт Урбан. Тэд шинэ киноныхоо нээлтийн үеэр Лондонд иржээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!