Тэмээг Монголчууд эрт дээр үеэс ачлага уналганд ашиглаж нүүх суух, алсын аян жин тээх, ачих, тэргэнд хөллөх, унаж эдлэх зэргээр нүүдлийн ахуй амьдралд зохицуулан ашиглаж ирсэн сайхан уламжлалтай.
Тэмээн сүрэг нь манай орны говь цөлийн бүсийн байгаль цаг ууртай зохицсон, ашиг шим сайтай. Дэлхий дээр нэг бөхт, хоёр бөхт тэмээ байдаг бөгөөд цөөн хувийг л хоёр бөхт тэмээ эзэлдэг байна. Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Кыргызстан, Казакстан улс хос бөхт тэмээ үржүүлдэг ажээ. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүссэн гэнэ.
Эрдэмтдийн тогтоосноор жингийн тэмээ цагт 3.5-4.5 км, хоногт 30-40 км явдаг бөгөөд алсын аянд гурав хоног яваад нэг өдөр амардаг байна. Өмнөговь аймгаас Улаанбаатар хүртэл цагт 4 км,хоногт 37 км газрыг туулж 740 км газрыг 20 хоногт туулдгийг тогтоожээ.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна. Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна. Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Увс аймгийн Улаандаваан дээр айлууд тэмээн жингийн нүүдэл хийж байхад таарч авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид цаашид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|