АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд хуралдаж шинэ намын даргаа томилж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ эцэслэн тогтсон билээ.
АН-ын удирдлагын мэдээлж буйгаар өнөөдөр УИХ-д суудалтай бусад намтай Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай болон Засгийн газрын бүтцийн асуудлаар хэлэлцэж маргааш УИХ-аар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх юм байна.
Баасан гарагт хуралдсан ҮЗХ-ны ээлжит бус хурлаар олон чухал үйл явдал болсон нь АН-ын даргаар хамгийн удаан хугацаанд ажилласан Н.Алтанхуяг өргөдлөө өгч, түүний оронд намын дарга болохоор З.Энхболд заалнаас ганцаараа нэрээ дэвшүүлсэн юм.
Ингэж санал хураалтын эцэст З.Энхболд намын дарга болж Н.Алтанхуяг тамгаа гардуулан өгсөн.
Үүний дараа Ерөнхий сайдад нэр дэвшигч нар болох Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж ҮЗХ-ны гишүүдийн асуултад хариулсан юм. Эцэст нь Ч.Сайханбилэг санал хураалтаар ялалт байгуулж Ерөнхий сайдад нэр дэвших эрх аваад байгаа билээ.
Энэхүү АН-ын ҮЗХ-ны ээлжит бус түүхэн хуралдааны фото зургаас хүргэж байна:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!