Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Шингэрүүлсэн хийн ахуйн хэрэглээний түвшинд зөрчил их гардаг"

Г.Номин, iKon.mn
2014 оны 11 сарын 11
iKon.MN

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүд хамтран хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтад шингэрүүлсэн хий импортлох, хадгалах, түгээх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн инженер техникийн ажилтнууд болон хэрэглэгчдийн төлөөлөл оролцсон юм.

Улсын ахлан байцаагч А.Бямбадорж “Өнөөдрийн үзүүлэх сургалтаар яг хэрэглээн дээр ямар зөрчил, алдаа гарч байгааг үндэслэж зохион байгуулж байна. Ер нь зөрчлүүдийн дийлэнх нь ахуйн хүрээнд гардаг.

Хамгийн түгээмэл зөрчил орон сууцны хоёроос дээш давхарт хийн баллон байрлуулах явдал байсаар байгаа. Үүнд суурилуулагч байгууллага хяналт тавьж байдагч иргэд өөрсдөө гэртээ суурилуулсаар байна” гэлээ.

Манай улсад 12 аж ахуй нэгж шингэрүүлсэн хий импортлох, түгээх үйлчилгээ үзүүлдэг. Үүний дөрөв нь Улаанбаатар хотод тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 

"Дашваанжил" компаний хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер А.Мөнхбаяр “Шингэрүүлсэн хийн ахуйн хэрэглээний түвшинд норм дүрэм зөрчигдөх тохиолдол их байдаг.
Тиймээс манай байгууллага 2013 оноос эхлэн хэрэглэгчдийгээ сертификат олгох, үнэмлэх олгох, батламж өгөх сургалтуудад хамруулж байгаа” хэмээн ярилаа.

Үзүүлэх сургалтын үеэр мэргэжлийн хяналтын байгууллага болон шингэрүүлсэн шатдаг хийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн зүгээс иргэдэд шингэрүүлсэн хийг стандарт дүрмийн дагуу ашиглахыг зөвлөж үзүүлж байсан.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6