Дэлхийн өнцөг булан бүрт өчигдөр /2014.11.10/ болсон үйл явдлын гэрэл зургуудыг сонгон хүргэж байна. Өнгөрсөн 24 цагт хаана юу болсныг эндээс хараарай.
Эх сурвалж: BBC
Алдарт Давидын хөшөөний цутгамалыг Лондонгийн Викториа Алберт музейд танилцуулж буй нь.
Испанийн Севилла дахь хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд Левантегийн эсрэг гоол хийсэн багийн нөхөртөө баяр хүргэж буй тамирчин.
Cирийн ерөнхийлөгч Башар-Ал-Ассадын агаарын цохилтын дараа гэмтсэн эр Дамаскусын эмнэлэгт сууж байна.
Берлиний ханыг нураасны 25 жилийн ойн ёслолын арга хэмжээний үеэр хананд цэцэг байрлуулж буй бяцхан охин. Берлиний хана нурсан үйл явдал бол Хүйтэн дайны төгсгөл ирсний бэлгэ тэмдэг билээ.
Их Британид болсон Дурсан санах өдрөөр Хатан хаан болон улс төр, цэргийн зүтгэлтнүүд Лондонгийн Вайтхаллын урд байдаг хөшөөнд цэцэг өргөж байна.
Польшд болж буй тэргэнцэртэй хүмүүсийн бүжгийн спортын дэлхийн аваргын тэмцээний үеэр бүжиглэж буй Украйны хосууд.
Японы Токио хотын оршуулгын газар Руридэнд залбирч буй эмэгтэй. Энд Буддагийн 2000 гаруй жижиг хөшөө байдаг бөгөөд LED гэрлээр гэрэлтүүлжээ.
Жил бүр болдог CBI-ийн хурал дээр Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Европын холбооны санал асуулга Их Британийн эдийн засагт хохирол учруулна гэсэн заргыг хүлээж авахаас татгалзлаа.
Казахстаны Аркаляк орчимд газардаж буй Союз TMA-13M хөлгийг харж буй туслах ажилчид.
Шотландын Глазгод болсон MTV Европ хөгжийн наадмын үеэр Элиша Кэйс дуулж байна. Энэ наадмаар One direction хамтлаг шилдэг поп, шилдэг амьд тоглолт, шүтэн бишрэгч ангилалд шагнал авчээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!