Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Форбес: Дэлхийн хамгийн ХҮЧИРХЭГ хүмүүс

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 6
iKon.MN

Форбес сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалт дэлхий дахины сонирхлыг хамгийн их татдаг билээ. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 5-нд тус сэтгүүлээс энэ оны хамгийн хүчирхэг 72 хүнийг нэрлэжээ.

Санал асуулгад нийт зуун сая гаруй хүн оролцсон бөгөөд тус сэтгүүлийн редакторууд энэ жагсаалтыг эмхтгэсэн юм. Тэд жагсаалыг эмхтгэхдээ нэр дэвшигчдийн улс төр, эдийн засгийн хүч, хөрөнгөний хэмжээ, эрх мэдэл, олон хүмүүст нөлөөлөх чадвар зэрэг хэд хэдэн зүйлийг харгалзаж үзсэн байна.

Нэгдүгээр байранд буюу дэлхийн хамгийн хүчирхэг хүнээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг нэрлэсэн бол хоёрдугаар байранд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэрлэгджээ. Харин энэ хоёрын араас БНХАУ-ын дарга Си Зиньпин нэрлэгдэж тус жагсаалын гуравдугаарт бичигджээ. Тэдний араас Ромын Пап лам, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Билл Гейтс зэрэг энэ жагсаалтад байнга бичигддэг алдартнууд орсон байна. Эхний дөрвөн хүний нэр өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байгаа нь тэдний хэр зэрэг нөлөөтэй, хүчирхэг болохыг харууллаа.

Пап ламын хувьд дэлхийн хүн амын зургааны нэг буюу 1.2 тэрбум Католикчуудын шашны тэргүүн гэдэг утгаараа дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын ерөнхийлөгчидтэй мөр зэрэгцэж байгаа билээ.

Зургаадугаар байранд АНУ-ын Холбооны нөөцийн санг удирдаж буй Жанет Еллен оржээ. Иелийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан, 68 настай тэрээр жагсаалтад энэ жил нэлээд дээгүүр орсон байна.

Энэхүү жагсаалтанд улс төр, технологи, санхүүгийн салбарынхан дийлэнх хувийг эзэлж байна. Жишээ нь: Гүүглийг үндэслэгч Ларри Пэйж, Сергей Брин нар есдүгээрт, Фэйсбүүкийг үндэслэгч Зукерберг 22 дугаарт, интернет худалдааны alibaba.com сайтыг үүсгэн байгуулагч, Хятадын тэрбумтан 23 тэрбум долларын хөрөнгөтэй Жак Ма 30 дугаар байрт оржээ.

Ингээд “Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс 2014” жагсаалтын эхний арван байрт орсон хүмүүсийг танилцуулъя.

Эх сурвалж: Forbes

Зураг
1
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин

Зураг
2
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

Зураг
3
БНХАУ-ын удирдагч Си Зиньпин

Зураг
4
Ромын Пап Францис

Зураг
5
ХБНГУ-ын канцлер Ангела Меркел

Зураг
6
Эдийн засагч, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Еллен

Зураг
7
“Билл & Мелинда Гейтс” санг үүсгэн байгуулагч Билл Гейтс

Зураг
8
Европын Төв банкны ерөнхийлөгч Марио Драги

Зураг
9
Google-ийг үндэслэгч Сергей Брин

Зураг
10
Google-ийг үндэслэгч, CEO Ларри Пейж