Дэлхийн өнцөг булан бүрт өчигдөр /2014.11.03/ болсон үйл явдлын гэрэл зургуудыг сонгон хүргэж байна.
Эх сурвалж: BBC
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ардчилсан намаас Пеннсилванийн амбан захирагчид нэр дэвшиж буй Том Вольфийн кампанит ажлын үеэр илтгэл тавих гэж иржээ. Пиладелфийн Их сургуулийн төв танхимд. 2014.11.03
Уэлсийн хунтайж Мексикт дөрвөн өдрийн аялал хийж байхдаа эрдэнэшишийн мод тарьж буй нь. Реал дел Монте. 2014.11.03
Ник Валланда гэгч эр Чикагод өндрийн алхалт хийж байна. Тэрээр ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй байгаа аж. 2014.11.03
Энэтхэгт Пушкар үхрийн үзэсгэлэн худалдааны үеэр өндрөөс авсан зураг. 2014.11.03
АНУ-д сүйрсэн сансрын хөлөг Виржин Галактик. Энэхүү хөлөг нь туршилтын нислэгийн үеэр хамгаалалтын налуу нь эвдэрсний улмаас сүйджээ. 2014.11.03
Хагалсан мод чирч яваа настай эмэгтэй Донецкийн онгоцны буудлын хажууханд зогсож байна. Зүүн Украйны салан тусгаарлагчид барууныханд мэдэгдэлгүй хууль бусаар сонгууль хийжээ. 2014.11.03
Хонг Конгод хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд буй 29 настай, Их Британийн иргэн Рурик Жуттингийг баривчлах үед түүний зургийг авч буй зурагчид. 2014.11.03
Недерландийн Ден Хелдерийн эрэгт Германийн армийн цэрэг найз бүсгүйдээ “баяртай” гэж хэлж байна. Энэ усан онгоц Баруун Африкт очиж Эбола вирусын эсрэг тэмцэх үүрэгтэй хөдөлж байгаа юм. 2014.11.03
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!