Нийслэлийн зүүн зах буюу Шар хадны эцсийн буудлаас Улиастай гүүр хүртэлх Шар хад-Ботаникийн чиглэлийн 2.36 км авто замын нээлт боллоо.
Уг зам Улиастайн гүүрээр дайрсан төв замтай огтлолцон, Дүнжингаравын уулзвар хүрэх юм байна. Ийнхүү шинэ зам тавигдсанаар нийслэлийн зүүн бүс босоо тэнхлэгийн замтай болж, нийтийн тээврийн хэрэгсэл зорчих боломжтой болно.
Ирэх оны хавар замын ажил бүрэн дуусснаар иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж эхлэх юм байна.
Замын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан нар оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!