Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрвэгсдийн хүүхдүүд

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 28
iKon.MN

Сирийн зөрчил, сөргөлдөөний улмаас олон сая хүн гэрээ орхиж, улсаасаа дүрвэж гадаадад гарсан гэсэн мэдээлэл бий. Эдгээр дүрвэгсдийн тал нь хүүхэд байгаа нь хамгийн харамсалтай.

Дүрвэгсэд одоогоор Иордан, Турк, Ирак, Египет гэсэн улсуудад байрлаж байна.
Тэр дундаас Туркийн дүрвэгсдийн хуаранд 1.7 сая хүн байрлаж байгаагийн 350 мянга гаруй нь хүүхэд юм.

Турктэй хил залгаа Кобани хотод Исламын улсын бүлэглэлүүд зэвсэгт дайралт хийж Курд үндэстнүүдийг устгах оролдлого хийж байгаатай холбоотой тэдний байдал бүр ч хэцүү болжээ.

Ингээд та бүхэн доорх гэрэл зургуудаас Сирийн дүрвэгсэд, Курд хүүхдүүд өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж байгааг харна уу.

Эх сурвалж: Yahoo

Зураг
1
Кобанийн дүрвэгч охин майхны гадаа зогсож байна. 2014.10.22

Зураг
2
Курд хүү майхныхаа гадаа мөлхөж байна. Исламын улсын бүлэглэлүүдийн дайралтын дараа дүрвэгсдийн хуаранд эмх замбараагүй байдал үүсэж, эцэг эхчүүд хүүхдээ ч харах завдалгүй байгаа юм.

Зураг
3
Кобанид байрлах Сирийн хотхоноос дүрвэсэн Курд эмэгтэй майхныхаа гадаа хүүхдээ тэвэрч байгаа нь. 2014.10.22

Зураг
4
Кобанийн дүрвэгч хүү майхныхаа гадаа алхаж байгаа нь. 2014.10.22

Зураг
5
Курд дүрвэгчид гал тойроод сууж байна. Энэ бол Туркийн нэг тосгон дахь дүрвэгчдийн хуаран юм.

Зураг
6
Курд дүрвэгсэд борооноос өөрсдийгөө хамгаалж байна. Энэ нь Туркийн зүүн өмнөд хэсэгт байрлах нэг тосгон юм. 2014.10.02

Зураг
7
Турк, Сирийн зааг дээр унаа хүлээн сууж буй дүрвэгсэд

Зураг
8
Курд дүрвэгсэд борооноос өөрсдийгөө хамгаалж байна. Энэ нь Туркийн зүүн өмнөд хэсэгт байрлах нэг тосгон юм. 2014.10.02

Зураг
9
Саяхан төрсөн охин дүүгээ харж буй Курд хүүхдүүд. Исламын улсын цэргүүд Кобаниас хоёр км зайтай байрласан хэвээр байна. 2010.10.01

Зураг
10
Хил гарсныхаа дараа Курд хүү савтай ус, боодолтой хоол барьчихсан зогсож байгаа нь. 2014.09.25

Зураг
11
Хил гарсныхаа дараа Курд хүү савтай ус, боодолтой хоол барьчихсан зогсож байгаа нь. 2014.09.25

Зураг
12
Зарим дүрвэгсэд Туркийн Сурук хотхон руу явахаар хүлээж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногоос л гэхэд 150 мянган Курдууд ийнхүү хүлээж байгаа юм байна.

Зураг
13
Хил гарахаар хүлээж буй Курд хүүхдүүд. 2014.09.20

Зураг
14
Дүрвэгч эмэгтэй Туркийн хил гарах гээд хүүгээ тэврэн зогсож байна. Есдүгээр сарын дунд үед гэхэд 140 гаруй мянган дүрвэгсэд ийнхүү Турк руу оржээ.

Зураг
15
Хил гарахаар хүлээж буй Курд хүүхдүүд. 2014.09.20

Зураг
16
Амманы зүүн хэсэгт байрлах дүрвэгсдийн хуаранд ус зөөж буй Сири хүүхэд. 2014.08.19

Зураг
17
Дүрвэгч хүүхдүүд халдлагад өртсөн майхныхаа гадаа сууж байна. Либан болон Исламын улсын цэргүүдийн мөргөлдөөний үеэр тэдний майхан ийм болжээ.

Зураг
18
11 настай Аяша зургаан настай эрэгтэй дүүгийнхээ хамт гэрийнхээ гадна талын хогийн савыг ухаж байна. Төмөр болон пластик зүйлс олох юм бол гэртээ үүссэн ангархай, цоорхойг нөхөх боломжтой болно.

Зураг
19
Найман настай Аяа охин эгч Халадаа тусалж байна. Тэд гэр бүлийнхэндээ луувангийн шүүс хийж байгаа ажээ. Тэрээр аав, ээж, зургаан эгч, хоёр ахынхаа хамт жижиг модон байшинд амьдардаг.

Зураг
20
Бяцхан Сири охин жалган дээгүүр тавигдсан төмөр хоолойгоор нөгөө эрэг дээр гарахын тулд удаанаар урагшилж байна.