Мобиком Корпораци байгууллагын хэрэглэгчиддээ зориулан 2014 оны 9-р сарын 12-нд Дархан хотод “Best of Kharanga” 10-р сарын 22-нд Эрдэнэт хотод “Best of Chinggis Khaan” Mobilive 2014 шоу тоглолтуудыг тус тус амжилттай зохион байгуулж хэрэглэгчиддээ бэлэг барилаа.
Монголын рок попын амьд домог болсон эдгээр хамтлагууд анх 18 жилийн тэртээ үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш Мобикомтой хамтран олон арга хэмжээ шоу тоглолтуудад оролцож ирсэн бөгөөд тэд Мобикомын үүрэн холбооны дугааруудыг 18 жилийн турш тасралтгүй барьсаар байгаа үнэнч хэрэглэгчид гэдгээ ч Эрдэнэтчүүд, Дарханчууддаа хандан бахархалтайгаар хэлж байсан юм.
Мобиком Корпорацийн зүгээс анх байгуулагдсан цагаас эхлэн одоог хүртэл хамтран ажиллаж, хөгжил дэвшил, ололт амжилтаа бататган, хамтдаа туулж ирсэн цаг хугацааг хүндэтгэн, эрдэнэтчүүд, дарханчууддаа зориулан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Эрдэнэт, Дархан хот нь хүн амын тоо, хөгжлийн түвшингээрээ Улаанбаатар хотын дараа ордог, манай улсын том хотууд бөгөөд 10-аас дээш ажилтантай нийт 500 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаагаас ойролцоогоор 80 хувь нь бидэнтэй хамтран ажиллаж байна.
Мөн Дархан, Эрдэнэт хотуудад байгууллагын хэрэглэгчдэд чиглэн үйлчилгээ үзүүлэх харилцагч хариуцсан менежер, Dedicated инженерийн баг шинээр томилон ажиллуулж эхэлсэн нь хэрэглэгчидтэйгээ илүү ойртон, санал хүсэлтийг тань шуурхай сонсон, хамтран ажиллахад ихээхэн ач холбогдолтой байгаа билээ. Хэрэглэгчдийнхээ өсөн нэмэгдэж байгаа дата хэрэгцээнд тулгуурлан сүлжээний хамрах хүрээ багтаамжийг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг намрын халуун өдрүүдэд амжууллаа. Дархан хотод баруун бүсийн төв шинэ Тэди салбарын нээлтийг хийсэн бол тун удахгүй Монгол Улсад анх удаа орон нутагт байрлах олон улсын стандартад нийцсэн Tier-3 түвшний дата төвийг байгуулахаар зорин ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!