ФОТО: Монгол Улс “Google street view”-д холбогдлоо
Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийлээ.
Google street view-д Улаанбаатарын зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр Улаанбаатарын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм.
Ингэснээр хотын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
